Ачаа тээврийн Tomo.mn үйлчилгээг нэвтрүүллээ

2022 оны 01 сарын 27

Өмнөговь аймгийн төв Даланзадгадад хот хоорондын ачаа тээврийн Tomo.mn үйлчилгээ нэвтэрлээ.

Гараас гарт, хаалганаас хаалганд уриатай уг үйлчилгээ нь иргэдийн хот хооронд явуулах ачаа тээврийг хаягаар авч, хаягаар хүргэдгээрээ онцлог аж. Орон нутаг дахь борлуулалтын маркетингийн менежер Ц.Ихбаяр "Манайх ачаа тээврийн даатгалтай, НӨАТ-ын баримттай. Бусад хүргэлтийн үйлчилгээнээс давуу тал нь тухайн ачааг өдөрт нь хүргэж өгч байгаагаараа онцлог" гэлээ.

Хот хооронд ачаа тээврээ явуулах хүсэлтэй иргэд цахимаар захиалгаа өгөх боломжтой юм. Тиймээс иргэдийн цаг завыг хэмнэж буйгаараа давуу талтай аж. Холбоо барих: 94996272 , 99215371, 75057000.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: