Гуравдугаар сар хүртэл мотоцикльтой зорчихыг хориглосон

2022 оны 01 сарын 06

Өмнөговь аймагт хүйтний улиралд мотоцикльтой замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон боловч иргэд мотоцикль жолоодон зам тээврийн осол гаргаж байгаа гэв. 

Тус аймгийн Замын цагдаагийн тасгаас дээрх мэдэгдлийг хийсэн бөгөөд энэ оны 03-р сарын 01 хүртэл мотоцикльтой замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхаарууллаа. Өмнөговь аймгийн Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Т.Түмэнжаргал " 2021 оны 12-р сарын 01-нээс 2022 оны 03-р сарын 01 хүртэл мотоцикльтой замын хөдөлгөөнд оролцохыг аймгийн Засаг даргын захирамжаар хориглосон. Гэтэл уг захирамжийг зөрчиж, бусад дүрмийн дагуу явж байгаа тээврийн хэрэгслүүдэд саад учруулж зам тээврийн ослыг гаргаж байна. Мөн бусдын болон өөрийн амь насыг хохироох аюултай эрсдлүүдийг гаргаж байна" гэлээ. Иймд мотоцикльтой замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх юм байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: