Зарим сумдад хорио цээрийн дэглэм тогтоолоо

2022 оны 01 сарын 05

 Шүлхий өвчний шинэ голомтууд үүссэн тул хорио цээрийн дэглэм тогтоолоо. 

Өмнөговь аймгийн Мандал-Овоо, Сэврэй сумдад онцын шаардлагагүй бол зорчихгүй байхыг аймгийн Мал эмнэлгийн газраас мэдэгдлээ. Энэ сарын 3-ны өдөр Сэврэй сумын Хоолт багийн нутагт малын шүлхий өвчин илэрсэн байна. Мөн Мандал-Овоо Цогт-Овоо сумын заагт болон Сэврэй Булган сумын заагт голомтууд үүсээд байгаа аж. Иймд тухайн бүс нутаг руу зорчих хөдөлгөөнд хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. 

Өмнө нь буюу өнгөрсөн сарын 5-нд Мандал-Овоо сумын нутагт малын гоц халдварт шүлхий өвчин гарч Мандал-Овоо болон хил залгаа Булган, Цогт-Овоо сумын нутагт хорио цээрийн дэглэм тогтоогоод байсан юм. Тухайн хяналтанд байсан малын шинж тэмдэг арилаад байтал дахин ийн дэгдэж эхэлжээ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: