"Домгийн говиор" нэртэй уран бүтээлийн үзэсгэлэнг өнөөдөр нээлээ

2021 оны 12 сарын 30

Өмнөговь аймгийн төв Даланзадгадад "Домгийн говиор" нэртэй уран бүтээлийн үзэсгэлэнг өнөөдөр нээлээ. 

МУСГЗ зураач С.Борхүү, түүний хүү зураач Б.Чулуунбаатар нарын гаргасан уг үзэсгэлэнд говь нутгийн байгаль, ховор тогтоц болон мал ан амьтанг урнаар зурсан зургуудаа дэлгэжээ. Тэмээний музейд дэлгэсэн энэхүү үзэсгэлэн үнэ төлбөргүй бөгөөд ирэх сарын 07-ыг хүртэл үргэлжинэ. Тэд энэхүү үзэсгэлэнгээ Өмнөговь аймгийнхаа түүх 90 жилийн ойд зориулан гаргаж байгаа ажээ. МУСГЗ зураач С.Борхүү "Аймгийнхаа түүхэн ойд зориулсан энэхүү үзэсгэлэнд бидний хоёр жилийн хөдөлмөр шингэсэн байгаа. Говь нутгийнхаа домгийг зурахыг би хичээдэг. Тиймээс үзэсгэлэнгээ домгийн говиор гэж нэрлэсэн" гэлээ. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: