Ирэх онд тариалах 2500 гаруй тарьц суулгацыг нөөцлөжээ

2021 оны 12 сарын 22

Ирэх оны тарьц суулгацын нөөц 2500 гаруй байгаа гэж Даланзадгад хотын Захирагчийн ажлын албаны Ногоон байгууламжийн хэлтсээс мэдээллээ.

Тус хамт олон өнгөрсөн жилийн намрын бүх нийтээр мод тарих ажлын хүрээнд төвийн нийтийн эзэмшлийн ногоон хашлагад тарьсан мянган ширхэг босоо арц, мөн тооны агч, 300 ширхэг голтбор модыг 98 хувийн ургалттай арчлан хамгаалж ургуулсан байна. Тэд өөрийн үрсэлгээний хүлэмждээ Гурвантэс сумаас үрийг түүн боловсруулж үрслүүлсэн 5мянган хайлаас, 2 мянга гаруй шар хуайсны тарьц суулгацын нөөцтэй болсон аж. Улмаар энэ оны намрын бүх нийтээр мод тарих өдрөөр 4586ш модыг зам дагуух нийтийн эзэмшлийн талбайд нөхөн тарьсан байна. Ирэх онд тариалах хоёр мянга 500 гаруй тарьц суулгацыг нөөцлөөд байгаа аж. Мөн Улаанбаатар хотод таригддаг цэцэгт байцааг 500 ширхгийг үрслүүлэн нийтийн эзэмшлийн талбайд тарьж ургуулжээ. Үүнээс гадна жил бүрийн намар цэцгийн үрээ түүдэг уламжлалтай бөгөөд үүнийхээ нэгээхэн хэсгийг аялал жуучлал хөгжсөн “Мухар шивэртийн” аманд цацаж үрээр ургуулах нөхөн сэргээх ажлыг санаачлан зохион байгуулсан байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: