Дэд бүтцийн бичил дэд төвүүдийг байгуулах зураг төсөв боловсруулна

2021 оны 12 сарын 13

Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд төвлөрсөн дэд бүтцийн системд холбогдох боломжгүй хэрэглэгчийг бие даасан инженерийн хангамжид холбох бичил дэд төвүүдийг байгуулах зураг төсөв боловсруулахаар боллоо.

Ирэх оны үндсэн чиглэлд дээрх заалтыг оруулсан байна. Үүнийг судалж хийвэл жинхэнэ утгаараа гэр хорооллыг хаус хороолол болгох, ая тухтай амьдрах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа ажээ.

Тус сумаас аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон Ц.Будгэрэл хэлэхдээ "Европын орнуудын жижиг тосгон том станцгүй, хэсэг хэсгээрээ дулаан, цэврээ шийдсэн байдаг. Бид шийдлийг зөвхөн том станц гэж харахаас илүү дунд болон бичил түвшинд эрэл хайгуул хийх хэрэгтэй" гэсэн юм.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: