Тэмээний уралдаан эхэллээ

2021 оны 11 сарын 25

Өмнөговь аймагт хаалттай тэмээний уралдаан энэ сарын 25-ны өдөр эхэллээ.

Хоёр хоног үргэлжлэх уг уралдаанд аймгийн 15 сумаас 13 сумын тэмээчид малчид иргэд оролцож байна.

Битүү шүдтэй тайлаг тэмээний уралдаанд 35 орчим тайлаг тэмээ уралдаан, буухиа тэмцээн боллоо.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд тэмээний төрөлжсөн эмнэлэг байгуулахаар ажиллаж байна. Тэмээний амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх, тэмээчдээ алдаршуулах ажлуудыг аймаг орон нутагтаа хийж хэрэгжүүлж байгаа бөгөөд нэг нь энэхүү "Тэмээний уралдаан -2021" юм.

Ташрамд 2016 онд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох "Монгол тэмээ-999" арга хэмжээг зохион байгуулж, 1108 тэмээ барины уралдуулж геннисийн амжилтыг тогтоосон юм.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: