Хүртээмжийн үнэлгээ зохион байгууллаа

2021 оны 11 сарын 22

Өмнөговь аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх үйлчилгээнд хүртээмжийн үнэлгээ зохион байгууллаа.

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн "ЁЛ" холбоо, "Бие даан амьдрах төв", "Хараагүйчүүдийн холбоо", Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагууд болон холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажилласан байна. Энэ сарын 16-19-ний өдөр зохион байгуулсан уг арга хэмжээний үеэр Даланзадгад сумын 35 төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжийн үнэлгээг гаргажээ.

Үнэлгээнээс гарсан зөвлөмж, зөвлөгөөг нэгтгэн холбогдох байгууллагуудад хүргүүлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчныг бий болгох чиглэлээр хамтран ажиллана

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: