Өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхэд 375,0 сая төгрөг зарцуулаад байна

2021 оны 11 сарын 18

Аймгийн өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхэд орон нутгийн төсвийн 375,0 сая төгрөг зарцуулаад байна.

Засгийн газрын 2021 оны 221 дугаар тогтоолын дагуу аймгийн аюулгүйн нөөцөд 150 тн өвс, 100 тн тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд сум тус бүр 100 тн өвс, 30 тн тэжээл бэлтгэх төлөвлөгөөний дагуу аймгийн нөөцөд 350 тн өвс, 150,0 тн тэжээлийг орон нутгийн төсвийн 375,0 сая төгрөгөөр нийлүүлэгчээс хүлээн авч бэлтгэлийг 100 хувь хангасан. Сумын аюулгүйн нөөц бүрдүүлэхэд орон нутгаас 300,0 сая төгрөгний дэмжлэг үзүүлсэн байна. Малчид иргэдийн оролцоотойгоор 9000 тн өвс хадлан, 3000 тн гар тэжээл, 6000 тн хужир шүү бэлтгэх албан даалгавар өгч, одоогийн байдлаар 6050 тн өвс хадлан, 1136 тн гар тэжээл, 160 тн үйлдвэрийн тэжээл, 5752 тн хужир шүү татаж, малчдын бэлтгэлийн дундаж 60,6 хувьтай байна. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: