Энх тайвны корпустай хамтран ажиллахаар боллоо

2021 оны 11 сарын 17

“Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд Энх тайвны корпустай хамтран ажиллахаар санал солилцлоо.

АНУ-ын Энх тайвны корпусын орон нутаг хариуцсан захирал Ким Мансарай болон холбогдох албаныхан Өмнөговь аймагт ажиллаж байна. Энэ үеэр тэднийг аймгийн удирдлагууд хүлээн авч уулзлаа. Уулзалтаар өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа хэлэлцэж, Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцсон байна. Боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, тусгай хэрэгцээт боловсролын салбарт аймагт хэрэгжүүлж байгаа дэд хөтөлбөрүүдтэй уялдуулан хамтарч ажиллахаар болжээ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: