300 мянган толгой малыг хүнс болон зах зээлд борлуулна

2021 оны 11 сарын 17

Өмнөговь аймагт энэ өвөл 300 мянган толгой малыг хүнс болон зах зээлд борлуулна гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ. 

Тус аймагт 2021-2022 оны өвөл 2,6 сая толгой мал, хонин толгойд шилжүүлснээр 3,8 сая толгой мал өвөлжих урьдчилсан мэдээтэй байна. Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын үед бэлчээрийн хүрэлцээ хангамж 80 хувь, малчдын түвшинд бэлтгэх тэжээлийн хэрэгцээ хангамж 60,6 хувьтай байна.

Аймаг, сумын өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлт 96,3 хувь, худаг уст цэгийн хүрэлцээ хангамж 82,5 хувь, усаар хангагдсан өрх 81,9 хувь байгаа юм. Малын хашаа хорооны хангамж 91,3 хувь, малчин өрхийн бэлтгэл 88,8 хувь, мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангасан нэгдсэн дүнгээр 84,6 хувьтай байгаа аж. “Хөдөө аж ахуйн салбарын 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 221 дүгээр тогтоолын хэрэгжилт 89,1 хувьтай биелүүлсэн гэж ХХААГ-аас мэдээллээ.

Мөн “Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэх тухай” Шадар сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан 01 тоот албан даалгаврын хэрэгжилт 87 хувьтай байгаа юм. Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А/71 дүгээр тушаалын хэрэгжилт 84,6 хувьтай байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: