Аж ахуй нэгжийн тооллого 38 хувьтай байна

2021 оны 11 сарын 17

Өмнөговь аймагт аж ахуй нэгжийн тооллого 38 хувьтай байна. 

Энэ сарын нэгнээс эхэлсэн аж ахуй нэгжийн тооллогод иргэд, аж ахуй нэгжүүд идэвхгүй оролцож байгааг аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ. Энэ сарын 30 хүртэл үргэлжлэх уг тооллого хийх өдөр талдаа орсон байхад дөнгөж 38 хувьтай байгаа юм. Өмнөговь аймгийн Статистикийн хэлтсийн дарга С.Бямбабаатар "Тооллогын ажлыг эрчимжүүлэх, мөн сумдад уг ажилд идэвхтэй оролцож тооллогоо эрчимжүүлэх албан бичиг хүргүүлэн ажиллахаар болж байна. Тооллогод хамрагдах аж ахуй нэгжийн 2020 оны санхүүгийн тайлан, улсын бүртгэлийн гэрчилгээ байхад л болчих юм" гэлээ. Цар тахалтай холбоотойгоор тооллогыг цахим хэлбэрээр явуулж байгаа юм.  

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: