Коронавирусний халдварын улмаас 112 хүүхэд эмчлүүлж байна

2021 оны 09 сарын 20

Өмнөговь аймагт энэ сарын 20-ны өдрийн байдлаар коронавирусний халдварын тоо 156-аар нэмэгджээ. 

Аймгийн төв Даланзадгадад 122 иргэн халдвартай гэж бүртгэгдсэн нь хамгийн өндөр байгаа юм. Хэвтэн эмчлүүлж байгаа 568 хүнээс 37 жирэмсэн эх, 112 хүүхэд байна гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Нэн хүнд тав, хүнд 42, хүндэвтэр 158 байгаа аж. Гэрийн эмчилгээнд 890, гэрийн тусгаарлалтанд 1411 иргэн байна. Тус аймагт халварын эх үүсвэр бүргэгдэж эхэлснээс хойш 4649 иргэн өвчилснөөс 3084 иргэн эдгэрчээ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: