Орчин үеийн шийдэл бүхий театрын барилга удахгүй ашиглалтанд орно

2021 оны 09 сарын 20

Өмнөговь аймагт орчин үеийн шийдэл бүхий театрын барилгыг удахгүй ашиглалтанд оруулна.

Орон нутгийн төсвийн хөрөнгөөр барьж байгаа 850 хүний суудалтай, уг барилгыг энэ оны 10-р сарын 15-нд Улсын комисс ажиллаж хүлээн авна гэж аймгийн ЗДТГ-ын ОНХА-аас мэдээллээ. Даланзадгад хотын шинэ суурьшлын бүсэд сүндэрлэж байгаа энэхүү барилгыг 13 тэрбум төгрөгийн өртгөөр барихаар анх төлөвлөн эхлүүлж байсан билээ. Одоогийн ХЖТ-ын барилгыг 1959 оноос ашиглаж эхэлсэн байна. Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр ашиглах боломжгүй болсон барилгад үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: