13 сумын нутагт заган ойн судалгааг хийжээ

2021 оны 09 сарын 20

Өмнөговь аймгийн ойн сан бүхий 13 сумын нутагт заган ойн судалгааг хийжээ.

Наймдугаар сарын 10-наас энэ сарын 9-ний хооронд 1189226 га талбайн 4190 цэгт 16760 дээж талбайг байгуулан хээрийн хэмжилт судалгааны ажлыг хийсэн байна. Уг ажлыг улсын төсвийн хөрөнгөөр "Гранд форест", "Хатант форест", "Аглаг ой", "Мөнх ногоон жодоо", "Денс форест" ХХК-иуд гүйцэтгэжээ. Ажлын явцад заг бүхий сумдын байгаль хамгаалагч болон Байгаль орчны улсын байцаагчид хамтран оролцож, БОАЖЯ-ны харьяа Ойн судалгаа хөгжлийн төв, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, сум дундын ойн анги, сумын ЗДТГ хяналт тавин хамтран ажиллалаа гэж аймгийн БОАЖГ-аас мэдээллээ.

Ташрамд заг нь луулийн овгийн ургамал юм. Хамгийн өндөр нь 8 м хүртэл өндөр ургадаг боловч Монгол орны хувьд 1- 3 метр өндөр, сөөгөн хэлбэрээр ургадаг байна. Загийн үндэс газрын гүнд 5 м хүртэл сунаж, бороо чийг хүлээлгүйгээр үүнээс ч илүү зайд тархан ургаж чаддаг ажээ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: