Коронавирусний халдвартай нэн хүнд гурван иргэн байна

2021 оны 09 сарын 16

Өмнөговь аймагт энэ сарын 16-ны өдрийн байдлаар коронавирусний 188 халдвартай тохиолдолд бүртгэгдээд байна.

Үүнээс хамгийн өндөр байгаа нь Даланзадгадад 121, Ханбогдод 34 тохиолдол гарчээ. Тус аймгийн Эрүүл мэндийн газрын мэдээлж байгаагаар хэвтэн эмчлүүлж байгаа халдвартай 506 иргэнээс 29 нь жирэмсэн эх, 111 нь хүүхэд байна. Мөн 681 иргэн гэрээр эмчүүлж байгаа бөгөөд гэрийн тусгаарлалтанд 1454 иргэн байгаа аж. Халдвартай иргэдээс нэн хүнд 3, хүнд 33, хүндэвтэр 132 эмчлүүлэгч байна. Аймгийн хэмжээнд нийт 4054 иргэн халдварласан бөгөөд үүнээс 2853 нь эдгэрээд байгаа юм. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: