"Миний аав уурхайчин" гар зургийн уралдаан зарлалаа

2021 оны 09 сарын 16

"Миний аав уурхайчин" гар зургийн уралдааныг дунд сургуулийн сурагчдын дунд зарлалаа.

Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хамтран энэхүү уралдааныг зарлаж байна. Гар зургийн уралдаанд Өмнөговь аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын 5-12-р ангийн сурагчид оролцох болоижтой. Энэ сарын 15-29-ний өдрийг хүртэл зарласан уг уралдаанд А4 хэмжээтэй цаасан дээр хүүхэд өөрийн гараар зурсан байх шаардлагатай. Мөн зургийг тосон болон усан будаг, гуаш, фломастер, өнгийн харандаа зэргийг ашиглан зурсан байна. Ирүүлсэн бүтээлд оролцогчийн нэр, утасны дугаарыг заавал бичиж ирүүлнэ. "Миний аав уурхайчин" гар зургийн уралдааныг 5-9-р анги, 10-12-р анги гэсэн 2 ангиллаар шалгаруулна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: