415 төслөөс 195-ыг шалгаруулан дэмжжээ

2021 оны 09 сарын 08

Өмнөговь аймагт 192 иргэний төслийг дэмжиж, хөдөлмөр эрхлэх боломж нээж өглөө.

Иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй “Өсөлтийг өрх бүрд” хөтөлбөрийн хүрээнд дээрх ажлыг зохион байгуулсан байна. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эхчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн уралдааныг иргэдийн дунд нээлттэй байдлаар зарласан. Уг уралдаан зарласны дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 15 сумын 415 төсөл ирсэн байна. Үүнээс шалгаруулж 192 иргэний хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүллээ. Уг хөтөлбөрийг дэмжиж орон нутгийн хөрөнгө оруулалтаар нийт 250 сая төгрөгийн санхүүжилтыг хийж байгаа ажээ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: