Халдвартай 14 хүүхдийн 13 нь сургуулийн сурагчид байна

2021 оны 09 сарын 07

Өмнөговь аймагт ХӨСҮТ-өөс М.Цолмон эмчээр ахлуулсан баг ажиллаж байна. Тус баг аймгийн ЭМГ-ын багтай хамтран Булган суманд ажиллаж байгаа юм. Тус суманд халдварын нөхцөл байдалтай танилцаж, шуурхай хариу арга хэмжээ авах, эмнэлгийн тусламжийн бэлэн байдал, зохион байгуулалтын үйл ажиллагаанд зөвлөгөө өгч байна.

Энэ сарын нэгнээс эхлэн Булган суманд халдварын тохиолдол илэрсэн юм. 9-р сарын 6-ны байдлаар нийт 62 тохиолдол бүртгэгдээд байна. Эдгээрээс 14 нь хүүхэд байгаа бөгөөд 13 нь сургуулийн сурагчид байгаа аж.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: