Халдвартай иргэдээс хүнд 17 иргэн эмчлүүлж байна

2021 оны 09 сарын 07

Өмнөговь аймагт коронавирусний халдвартай нэн хүнд нэг, хүнд 17 иргэн эмчлүүлж байна.

Тус аймагт энэ сарын 7-ны өдрийн байдлаар халдвартай 395 иргэн эмчлүүлж байгаа юм. Үүнээс 237 нь аймгийн төвд БОЭТөвд хэвтэн эмчлүүлж байна. Нийт халдвартай иргэдээс нэн хүнд нэг, хүнд 17, хүндэвтэр 48, хөнгөн 329 иргэн байна гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд: